Булган суманд тэмээний баяр болно

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Булган суманд тэмээний баяр болно

Тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, “Өвлийн аялал” хөгжүүлж, орон нутгийн малчид, иргэдийн аялал жуулчлалаас олох ашиг орлогыг нэмэгдүүлэх, тэдний байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ухамсар, оролцоог дээшлүүлэх зорилгоор жил бүр “Тэмээний баяр”-ыг зохион байгуулах болжээ. Энэ жилийн тухайд Өмнөговь аймгийн Булган сумын төвд энэ сарын 6-8-ны өдрүүдэд Булган сумын Засаг даргын тамгын газар, “Түмэн тэмээ” тэмээн аяллын холбоо”, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, Булган булгийн уяачдын холбооноос хамтран зохион байгуулах гэж байна. Уг наадмын үеэр “Тэмээн парад жагсаал”, “Тэмээтэй сайхан хос”-ын уралдаан, Тэмээн Поло”, “Тэмээ миний найз” сэдэвт гар зураг, шүлгийн уралдаан, гар урлалын зүйл, ингэний сүү, төрөл бүрийн цагаан идээний болон “Гоёо” үндэсний брэндийн ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцож ингэний сүү, цагаан идээний анагаах чанартай танилцах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж