Стандартчилал, хэмжил зүйн удирдах ажилтнууд чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Стандартчилал, хэмжил зүйн удирдах ажилтнууд чууллаа

Стандартчилал, хэмжил зүйн газрын төв болон орон нутгийн ээлжит бүсийн зөвлөгөөн энэ сарын 2-4-нд боллоо. Тус салбарынхан Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд байрлах “Баянговь” жуулчны баазад зөвлөгөнөө зохион байгуулсан бөгөөд орон нутгийн салбар хэлтсийн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулан, аттестатчиллын хуудас үнэмлэх олгосон байна. Мөн энэ үеэр салбарын удирдлагууд орон нутгийн хэлтсүүд дэх ажилтан албан хаагчдаас салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан долоон ажилтныг Стандарт хэмжил зүйн газрын тэргүүний ажилтнаар, есөн ажилтан салбарын жуух бичгээр, 43 хүнийг Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар шагнаж, урамшуулжээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж