Улсын Онцгой комисс хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Улсын Онцгой комисс хуралдана

Улсын Онцгой комисс өнөөдөр 15.00 цагт Төрийн ордны “Е” танхимд хуралдах болсон байна. Тус хуралдаанаар малын сэг зэмийг устгах тухай асуудлыг авч хэлэлцэх бололтой. Өнгөрсөн өвөл улсын хэмжээнд өвөлжилт хүндэрч, хаваржилт хатуухан байснаас малын зүй бус хорогдол одоогоор 6.7 саяд хүрээд байгаа юм. Дулаан цаг ирж буй тул малын сэг зэмийг цаг алдалгүй устгаж, ариутгалжуулахгүй бол халдварт өвчин тархах нөхцөл бүрээд байгаа. Онцгой байдлын ерөнхий газар хийгээд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан судалгаагаар малын сэг зэмийг устган, хашаа хороо, өтөг бууцыг ариутгалжүүлэхэд таван тэрбум орчим төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргаад байгаа юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж