Боксчид өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Боксчид өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана

БНСУ-ын Инчён хотноо үргэлжилж буй боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр болно. Дэлхийн 22 орны 150 гаруй тамирчин өрсөлдөж буй тус тэмцээнд Монголын баг найман тамирчнаа сойсноос дөрөв нь хүрэл медалийн болзол хангаснаар өнөөдөр медалийн өнгөө хувиргах тулаанаа хийх гэж байна. Тодруулбал, 56 кг-д Д.Отгондалай, 64 кг-д У.Мөнх-Эрдэнэ, 69 кг-д Б.Түвшинбат, харин 75 кг-ын жинд Т.Чулуунтөмөр нар мөнгөн медалийн төлөө тоглох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж