Японы эрх баригчид цацрагийн хордлогыг нууж байжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Японы эрх баригчид цацрагийн хордлогыг нууж байжээ

Японы эрх баригчид Фүкүшимагийн ослын цацраг туяаны хордуулалтын үнэн хэмжээг олон нийтээс нууж байсан байна.

The New York Times сонинд бичсэнээр АЦС-ын ойролцоох Намиэ (Namie) хотын зүг цацраг туяа тархана гэдгийг хэлээгүй байлаа. Тэд цацраг тархах мэдээг компьютерийн тусгай системээр хянаж байсан юм байна. Цацрагийг салхи АЦС-ын урьд зүгт тууж явна гэж найдаад хотын захиргаа станцын хойд талд байх тэр хотынхонд сануулга өгөөгүй үлдээжээ. Энэ нь хариуцлагаас айсан албан тушаалтнуудын хийсэн ажил байв. Тус орны улс төрийн удирдлага нутгийн эрх баригчдын тэр үйлдлийг мэдээгүй байжээ.

Ослын үеэр дүгнэлт хийх System for Prediction of Environment Emergency Dose Information, SPEEDI системийг 1986 онд 140 сая доллараар бүтээжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж