Үймээний эхний хохирогч

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Үймээний эхний хохирогч

Их Британийн эмнэлэгт мягмар гаригт олон нийтийг хамарсан үймээний үеэр галт зэвсгийн шарх авсан хүн нас баржээ. Цагдаагийн мэдээгээр тэрээр 26 настай бөгөөд нэрийг нь зарлаагүй байна. Лондоны захын дагуул Кройдон хотын гудамжинд тэрээр машиндаа буудуулсан байсныг олж, эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадсангүй. Түүний үхэлд хэн хариуцлагатайг хэлээгүй байна.

Сүүлийн мэдээгээр Лондоны үймээний үеэр цагдаагийнхан 525 хүнийг барин саатуулсан байна. Үймээн самуун зохион байгуулсан ялыг Британийн 100 гаруй иргэнд сонсгоод байгаа ба гурван хүнд нь машинаар цагдаа нарыг дайрах гэсэн учраас санаатайгаар хүнийг амийг хөнөөх гэсэн хэргийг сонсгожээ.

Наймдугаар сарын 9 гэхэд  үймээн Анг­лийн бусад хотууд Ливерпуль, Манчестер, Бристоль ба Бирмингемд эхэлсэн байна. Ерөнхий сайд Дэвид Кэмерон зуны амралтаасаа яаралтай буцан ирсэн ба парламент нь яаралтай хуралдаан хийж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж