Орос Америкийн үнэт цаасыг эзэгнэж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Орос Америкийн үнэт цаасыг эзэгнэж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Орос Америкийн Засгийн газрын томоохон зээлдүүлэгчдийн нэг хэвээр байна. Өнгөрсөн жилийн дүнгээр АНУ-ын Төрийн сангийн үнэт цаасанд оруулсан мөнгө нь 151 тэрбум ам.доллар болжээ. Өнгөрсөн жилийн 11-12 дугаар сар хөрөнгө оруулалтын хэмжээ нь хөрөнгийн гадагш гарсан урсгал мөн рублийг барих арга хэмжээний улмаас багассан байв.

    АНУ-ын зээлдүүлэгчдийн дунд Орос наймдугаарт байгаа нь тус орны  үнэт цаасуудыг баригч гадаад орнуудын жагсаалтыг Сангийн яам нь хэвлүүлсний дараа тодорхой болжээ. 2010 оны сүүлчээр Америкийн үнэт цаасанд хийсэн Оросын хөрөнгө оруулалт 151 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь өмнөх жилийн хоёрдугаар сард хэвлэгдсэн жагсаалтынхаас 42 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болов.

    Үнэт цаасны хамгийн том эзэмшигч нь Хятад бөгөөд тэд 1,16 их наяд ам.долларын багцтай. Цааш нь Япон – 882,3 тэрбум, Их Британи – 272,1 тэрбумын үнэт цаастай. АНУ-ын томоохон зээлдүүлэгчдийн эхний аравт  Венесуэл, Иран, Ирак, Кувейт, Саудын Арав, Ливи ба Нигери (211,9 тэрбум), Бразили – (186,1тэрбум)  орсон. Мөн нефтийн экспортлогчдын 15 улсын бүлэг, Карибийн бүсийн орнууд – 168,6 тэрбум, Тайвань – 155,1 тэрбум, Гонконг – 134,2 тэрбум, Швейцарь – 107 тэрбум зэрэг бүлэг ба улс орнууд багтжээ. Гадаадын орнууд нийтдээ Америкийн үнэт цаасанд 4,44 их наяд ам.долларын хөрөнгө оруулжээ. АНУ-ын Төрийн сан ийм тайланг жил бүр гаргадаг. Учир нь олонх нь Лондоны санхүүгийн төвөөр дамжуулан ажиллаж, Английн данснаас үнэт цаасыг баригч нарт мөнгө хуваарилагдаж байдаг.

    Өнгөрсөн жилд Орос 124,2 тэрбумын үнэт цаасан дээрээ 26,8 тэрбумын хөрөнгө оруулалтыг нэмэн оруулсан байна. Намар хүртэл хөрөнгө оруулалт нь дээд хэмжээндээ хүрсэн бөгөөд хэмжээ нэмэгдсэн нь Америкийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналттай холбоотой бөгөөд валютын нөөцөө Орос гол төлөв үнэт цаасаар бүрдүүлж байна.
    Үүнээс гадна Грекийн төсвийн асуудал болон өнгөрсөн зуны Испани, Португалийн хурцатмал байдал нь Европын өрийн хямрал үүсээд байгаа. Евро мөнгөний бүсийн хямрал мөнгөний ханш унагах эрсдэлтэй болсон учир Америкийн үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийлгэх болсон байв.
    Аравдугаар сараас Орос хөрөнгө оруулалтаас 167,3 тэрбумаас 151 тэрбум болтол бууруулжээ. Гадагш урсах хөрөнгийн урсгал нэмэгдсэн байв. Рублийн ханшийг унагахгүйн тулд зохицуулагч нь олон улсын сангаасаа валютыг ихээр худалджээ. Орос өнгөрсөн оны 10-12 сарын хооронд олон улсын нөөцөө бууруулсан юм. Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд 490,1 тэрбум ам.доллар хүч байсан алт, валютын нөөц 2011 оны нэгдүгээр сарын 1-нд 479,4 тэрбум ам.доллар болсон юм.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж