Sandra Bullock салсандаа баярладаг

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Sandra Bullock салсандаа баярладаг

Sandra Bullock өнгөрсөн жилийн Оскараас шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртэж, амжилтын нарыг гартаа атгасан. Баяр нь дуусаагүй нөхөр Jesse James өөр бүсгүйтэй араар нь тавьсан нь нотлогдож, сенсаац дэгдээсэн юм. Хосууд өнгөрсөн жил гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж, жүжигчин бүсгүй бяцхан өргөмөл хүүгийнхээ хамт амьдарч эхлээд байгаа.
Энэхүү үйл явдалтай холбоотойгоор түүнийг Оскарын хараал хүрсэн хэвлэлүүдээр бичиж байсан ч “Энэ бол хараал биш. Харин ч сайн зүйл болсон. Би нөхрөөсөө салсандаа одоо маш их баярладаг. Би ямар ч утгагүй бас хуурмаг амьдралаар амьдарч байснаа ойлгосон. Одоо харин би жинхэнэ аз жаргалаа олж, сэтгэл хангалуун амьдарч байна. Тэгэхээр би Оскарын хараал хүрээгүй” хэмээн энэ хэлжээ.

Тэрбээр энэ жилийн Оскарын ёслолд нэрт загвар зохион бүтээгч Vera Wang-ын улаан даашинзаар гоёж, нүүр дүүрэн инээмсэглэлээрээ аз жаргалтай байгаагаа баталсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж