Умардууд Өмнөд Солонгосын сайдын аминд хүрэхийг оролджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Умардууд Өмнөд Солонгосын сайдын аминд хүрэхийг оролджээ

Умард Солонгосын эсрэг хатуу чиг шугам баримталдаг Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайдын аминд халдахыг оролдсон талаар лхагва гаригт “Yonhap” агентлаг мэдээлжээ.

Сөүлийн тагнуулын газарт саяхан Өмнөдийн Батлан хамгаалахын сайд Ким Кванжиныг умардууд мөрдөж, мөшгиж байгаа талаар мэдээлэл ирсэн байна. Ноён Ким нь Өмнөдийн улс төрийн гол зүтгэлтний нэг тул Өмнөдийн зүгээс түүний аюулгүй байдалд бүрэн хяналт тавихаа мэдэгдэж, түүний аминд хүрэхийг санаархсан хэчнээн этгээд байгааг нарийн тогтооно гэжээ.

Батлан хамгаалахын сайд ноён Кимийг зэвсэглэсэн цагдаагийн бүрэлдэхүүн хамгаалалтандаа авсан бөгөөд тэрээр гадагш гарахдаа энгийн хувцас өмсч байгаа аж. Ноён Ким 2010 онд Өмнөдийн 50 иргэнийг хороосон Умардын өдөөн хатгалга, турхиралтын дараа тус улсын эсрэг чанад хатуу байр суурийг баримтлах болжээ.  


Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж