Каддафийн цайвар үст онгоцонд агсам тавив

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Каддафийн цайвар үст онгоцонд агсам тавив

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ливийн лидерийн хайр болсон украин эмэгтэй Галина Колотницкая эх орондоо зугтан ирэх замдаа онгоцонд согтуу орж ирээд “Намайг яагаад ачааны онгоцоор авч яваа юм бэ, нисэгчдийг нь ажилгүй болгоно” гэх мэтээр агсан тавьжээ. Каддафийн хүүхэн учраас түүнийг хэн ч гомдоох ёсгүй гээд догширч байсан учир нутагт нь буулгахдаа түүний гадаад паспортыг хараан авсан гэнэ. Киевийн Бровары гэх дагуул хот дахь түүний байрыг сэтгүүлчид сахиж байгаа учраас тэр эмэгтэй гэртээ бүгэж байна.

    Украины Антарктидын хоёрдугаар экспедицийн тогооч байсан Галинаг хамтран ажиллаж байсан хүмүүс зөөлөн, сайхан сэтгэлтэй эмэгтэй гээд туйл судлаачдынхаа уулзалтад уриад байгаа гэнэ. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард WikiLeaks сайт Америкийн дипломатуудын захидлыг хэвлэсний дараа Галина нийтэд ил  гарч ирсэн юм. Каддафи тэр эмэгтэйгүйгээр ганц хором байж чаддаггүй гэж тэнд бичсэн байжээ.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж