”Зөрлөг” кино шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

”Зөрлөг” кино шилдгээр шалгарлаа

Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас зохион байгуулсан “Academy Awards-2011” наадам өчигдөр шилдгүүддээ тодрууллаа. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт шилдгүүдээ тодруулсан  “Academy Awards-2011” наадамд нийт 34 кино нэр дэвшиж шилдэг 18 номинациар шилдгүүдээ нэрлэв. “Academy Awards-2011” наадам улаан хивсний ёслолоор эхэлсэн бөгөөд үе үеийн ахмад уран бүтээлчид болон залуу жүжигчид ирсэн байв. “Academy Awards” наадмаас “Зөрлөг” уран сайхны киноны уран бүтээлчид нийт дөрвөн номинацид шагнал хүртлээ.

“Academy Awards-2011” наадмын шилдгүүд
  • Шилдэг кино –“Зөрлөг” уран сайхны кино
  • Шилдэг эрэгтэй дүр –“Миний муу аав” киногоор жүжигчин С.Лхагвасүрэн
  • Шилдэг туслах эрэгтэй дүр –“Зөрлөг” уран сайхны киногоор жүжигчин С.Баттулга
  • Шилдэг эмэгтэй дүр –“Орхидос” киногоор жүжигчи Ж.Орхонтуул
  • Шилдэг эмэгтэй туслах дүр –“Би чамд хайртай-2” киногоор жүжигчин Ч.Ундрал
  • Шилдэг найруулагч –“Зөрлөг” киноны найруулагч Ч.Ганзориг
  • Шилдэг зураглаач – “Адам” киногоор н.Баяраа
  • Шилдэг зураач –“Үл таних эмэгтэй” киногоор зураач Т.Ганхуяг
  • Шилдэг хөгжим –“Орхидос” киногоор хөгжмийн зохиолч Т.Сэр-Од
  • Шилдэг дуу –  “Би чамд хайртай-2” киногоор дуучин Д.Болд
  • Шилдэг монтаж –“Татар ажиллагаа” киногоор Ц.Мөнх-Очир
  • Шилдэг дууны найруулагч –“Орхидос” киногоор С.Нэргүй
  • Шилдэг зохиол –“Зөрлөг” уран сайхны кино
  • Шилдэг нүүр будалт –“Ми-15” киногоор нүүр хувиргагч М.Одончимэг
  • Шилдэг баримтат кино –“Тайгын дууч” киногоор З.Батбилэг
  • Шилдэг дебют –“Дэв” киногоор Б.Жаргалсайхан
  • Шилдэг хөрөнгө оруулагч –“Би чамд хайртай-2” киногоор “Nomads” сүлжээ рестораны захирал М.Есөн-Мөнх
  • Үзэгчдийн таашаал хүлээсэн шилдэг кино-“Би чамд хайрта-2” киногоор найруулагч Б.Баатар нар  тус тус тодорлоо.

Мөн энэ үеэр Монголын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан хүнээр урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт нэрт зураглаач О.Уртнасанг шагнав. Мөн кино урлагт олон жил хүч хөдөлмөрөө зориулж яваа М.Дамба гуайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар алтангадас одонгоор шагнасан юм.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж