Харвардын хуульч Түвдийн улс төрийн лидер болов

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Харвардын хуульч Түвдийн улс төрийн лидер болов

Түвдийн улс төрийн шинэ лидерээр сонгогдсон Харвардын хуульч шинэ албандаа орлоо. XIV далай лам шашны лидер хэвээр байх юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд болсон санал хураалтаар 43 настай Лувсан Сангай 55 хувийн саналаар Түвдийн хөөгдмөл Засгийн газрыг толгойлох болсон байна. Тэрээр 1968 онд Энэтхэгт төрсөн, 1995 онд Харвордын их сургуульд олон улсын хуульчийн докторын зэрэг хамгаалжээ.

Түвдийн хөөгдмөл Засгийн газар Дарамсалад байрладаг бөгөөд гол зорилго нь Түвдийн дүрвэгсэдэд туслах, Түвдийн тусгаар тогтнолыг сэргээх явдал юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж