Америкийн биржүүд унаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Америкийн биржүүд унаж эхэллээ

АНУ-ын зээлийн чансаа буурсаны дараа долоо хоногийн эхний арилжаагаар Америкийн биржүүд шууд унаж эхэллээ. Индекс NASDAQ 3,29 хувиар унан 2449,18 пункт хүрэв. Индекс Dow Jones IA 2,11 хувиар, S&P 500 индекс 2,01 хувийн уналтаар  арилжагаа эхэлсэн байлаа. Арилжааны төгсгөл рүү уналт 3-6 хувь хүрчээ. Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр нефтийн үнэ гурав гаруй хувиар унажээ.  Америкийн WTI маркийн хөнгөн нефтийн есдүгээр сарын нийлүүлэлт нэг баррель нь 83,75, Brent маркийн хольцийн үнэ 2,82 хувиар буурч баррель нь 106,29 доллар болсон байна.

Азийн биржүүд долоо хоногийн эхний арилжааны төгсгөлөөр 2-4 хувийн уналттай байв. Гонконгийн Hang Seng 2,17 хувиар 20 490 пункт хүртэл; Солонгосын KOSPI шууд л 3,82 хувиар тус тус буурав. Ажил хэрэгч Японы гол үзүүлэлт Nikkei 2,18 хувиар бууран 9097 пункт хүрчээ.

Оросын индексүүд унасаар байна. РТС- 2,14 хувиар, ММВБ –1,45 хувиар тус тус буурлаа.

     Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж