“Mongol
Mix Project”-ынхон энэ сарын
12,13-нд “Kiss Mix” шоуг
зохион байгуулах гэж байна.
Зуны халуухан өдрүүд үргэлжилж байгаа болохоор тэд
хоёр хоног болох шоу тоглолтоо эхний өдөр буюу ирэх баасан гаригт “River
Beach Resort”-ын задгай талбайд
хийхээр сонгожээ.
Харин хоёр дахь өдөр буюу ирэх бямба гаригт эл шоугаа “Metropolis
night club”-т хийхээр болжээ.
Зуны
задгай болон клубын шоунд “Лемонс”, “А-Sound” хамтлаг, дуучин A-Cool, Эгшиглэн нар оролцон залуусын доргиох аж.
Мөн “Mongol
Mix Project”-ын чадварлаг DJ нар ч залуусыг уйдаахгүй бас суулгахгүй
гэнэ шүү.
А.Зул