Монгол туургатнууд хамтран энхийн наадмаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Монгол туургатнууд хамтран энхийн наадмаа хийнэ

Энэ сарын 24-27-ний хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-ыг Улаанбаатар хотноо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, Ерөнхийлөгч ивээл дор зохион явуулах юм.

Наадмын эхний өдрүүдэд Дэлхийн Монголчуудын хуралдай болох юм. Энэ хуралдайг зохион байгуулах “Дэлхийн Монголчуудын чуулган” байгууллагыг 2006 онд буюу Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор байгуулжээ. Энэ байгууллага жилд нэг удаа хуралдай хийдэг гэнэ. Өнгөрсөн жил ОХУ-ын Буриадад энэхүү арга хэмжээ болсон бол энэ жил хоёр дахь удаагаа Монголд хийхээр болжээ. Үүнээс өмнө Халимаг улс болон Европт байгаа Монголчуудаа түшиглэн Австри хийж байжээ.

Энэ талаар ГХ-ийн сайд Г.Занданшатар “Нэг гарал үүсэлтэй Монгол туургатнууд энэ жил тохиож буй их ойнуудаа хамтран тэмдэглэх юм. Дэлхий даяар арав орчим сая Монголчууд дэлхийн олон улс орнуудад амьдарч байна. Тиймээс олон ойгоо Монгол улсынхаа хэмжээнд төдийгүй дэлхийн нийт Монгол туургатнуудынхаа хэмжээнд хамтран тэмдэглэж байгаагаараа энэ их наадмын онцлог оршиж байна” хэмээсэн юм.

Энхий наадмын хүрээнд Зүүн хойд азийн энхтайвны асуудлаар олон орны төлөөлөгчид хэлэлцэнэ. Энд дэлхийн 28 орноос 120 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд АНУ-ын конгрессын гишүүн, БНСУ-ын үндэсний ассамблейн гишүүн зэрэг олон хүн хүндэт зочноор оролцох аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж