Соёлын солилцооны хөтөлбөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Соёлын солилцооны хөтөлбөр эхэлнэ

“Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын санаачилгаар “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам” энэ сарын 24-27-ны өдөр болно.

Наадмын хүрээнд найман том төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь олон улсын оюутан залууст зориулсан “Соёлын солилцоо”-ны хөтөлбөр юм. Оролцогч залуучууд Улаанбаатар хотод долоо хоног, Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Түшээ гүний үзэсгэлэнт хөндий дэхь “Мөрөөдөл” зусланд гурав хоног амрах юм.

Энэ хөтөлбөр нь бусад орны соёл, зан заншлаас суралцаж, монгол үндэсний өв соёлыг дэлхийд сурталчлах, найз нөхдийн хүрээгээ тэлэх зэрэг үр дүнтэй аж. Мөн хөтөлбөрт оролцогч залуус “Энхийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулж, Монгол туургатны “13-р зуун” хаадын өргөөгөөр аялах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцох юм байна. 

Тус наадамд оролцохыг хүссэн залуус МУИС-ийн 2-р байрны ард “Green House”-ийн 205 тоотод бүртгүүлэх боломжтой гэнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж