
Үндэсний циркийн уран бүтээлчид Хөвсгөл аймгийн Мөрөнд хотод буудалжээ. Тэд баруун аймгийнханд уран нугаралт, жонглер, шидэлттэй акробат зэрэг арав гаруй үзүүлбэр бүхий “Мөрөөдлийн цирк”-ээ хүргэх аялан тоглолтынхоо хүрээнд ийнхүү Мөрөн хотод саатжээ. Долдугаар сарын 25-нд нийслэлээс гарсан тус циркийн уран бүтээлчид Увс, Завхан, Ховд аймгийн үзэгчдэд циркийн гайхамшигт тоглолтоо хүргэсэн юм. Харин тэд энэ удаа энэ сарын 10, 11-нд буюу маргааш, нөгөөдөр хоёр өдөр Хөвсгөл аймгийн зон олонд циркийн гайхамшгийг дэлгэх гэнэ. Энэ сарын 25-нд өндөрлөх нүүдлийн циркийн аялан тоглолт цааш Булган, Хархоринд үргэлжлэн хөдөөгийн үзэгчдийн урлагийн цангааг циркийн үзүүлбэрээр тайлах аж.
А.Зул