Бибби нарлаг Майамид төвхнөлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Бибби нарлаг Майамид төвхнөлөө

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Чөлөөт агент болж, баггүй болоод байсан Майк Бибби өнөөдөр албан ёсоор багтай боллоо. Арван гурван жил NBA-д тоглож байгаа ахмад холбогчийг энэ жил ихийг горилж буй “Майами Хит” өөрийн болгожээ. Бибби маргааш “Орландо Мэжик”-ийг талбайдаа хүлээн авах тоглолтоос эхлэн шинэ багтайгаа нэгдэх аж. Түүнийг авах шийдвэр гаргасан “Хит”-ийн ерөнхийлөгч Райли “Бидний аварга авах мөрөөдөл зөв чиглэлдээ орж байна” хэмээжээ.

    Биббигийн хамгаалалтыг голсон “Атланта Хаукс” түүнийг өнгөрсөн долоо хоногт “Визардс” руу илгээж, оронд нь Кирк Хайнрикийг авсан. Харин нийслэлийн баг түүнд зургаан сая орчим ам.доллар бэлнээр төлж, чөлөөт агент болгосон билээ. Гэхдээ Бибби ч ирэх улирлаа бодон тэдний өгөх мөнгийг аван аваргын төлөө өрсөлдөгч багт орохыг хүссэн нь гарцаагүй. Энэ үйлдлийг хүлээж байсан мэт Майами ч маш хурдан ажиллаж, түүнд санал тавьсан. Улмаар нэгэн цагт “Босоо” байсан “Лейкерс”-ийг чичрүүлж явсан “Сакраменто Кингс”-ийн холбогч асан цагаан холбогч маань “Хит”-ийн “Их гурвал”-тай нэгдлээ. Магадгүй Бибби хуучны гайхалтай тоглолтоо эргүүлэн авчирч, бид плей-оффт Майамигийн “Их дөрвөл”-ийг харах ч юм билүү, хэн мэдлээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж