НАТО Ливийн нийслэлд хүчтэй цохилт өглөө

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

НАТО Ливийн нийслэлд хүчтэй цохилт өглөө

НҮБ-ын зөвшөөрлөөр НАТО өнгөрсөн гуравдугаар сард Ливид агаараас цохилт үзүүлж эхэлснээс хойш хамгийн анхны маш ширүүн довтолгоог өнөөдөр нийслэл Триполь хотод явуулсан талаар Синьхуа агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн чимээ хаа сайгүй сонстож, нутгийн иргэдийг дайжин зугтахад хүргэсэн бөгөөд хичнээн хэмжээний хохирол гэмтэл учруулсан нь одоогоор тодорхойгүй байна.

Энэ удаагийн бөмбөгдөлт хэдхэн өдрийн өмнө бөмбөгдөлтөнд өртсөн Триполь хотын төвөөс 20 хүрэхгүй км зайд болсон бөгөөд бөмбөгдөлтийн дараахан түргэн тусламжийн болон галын маш олон машин дохиогоо хангинуулан давхилдаж бөмбөг унасан газар луу явж байжээ.

Ливийн үндэсний телевизээр НАТО Триполь хотын хэд хэдэн цэргийн бааз болон энгийн иргэдийн оршин суудаг тосгоныг сүйтгэж, үнсэн товрог болголоо хэмээн мэдээлжээ. Түүнчлэн НАТО-гийн зүгээс Триполь хотын боомт дээр зогсч байсан Ливийн хөлөг онгоцыг бөмбөгдсөн талаар Синьхуа агентлаг мэдээлсэн ч уг онгоц цэргийн зориулалтынх мөн эсэх нь эргэлзээтэй байгаа ажээ.


Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж