Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Үс яагаад хагтдаг вэ?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өөх тос, бодисын солилцооны өөрчлөлтөөс үс хагтдаг. Мөн ходоод гэдэсний хямрал, дотоод шүүрлийн булчирхайн үрэвсэл, зуны цагт наранд хэт халснаас болох нь хагтах нь бий. Хэт хуурайшилтаас ч үүдэлтэй. Иймд үсний тос түрхэж хуйхандаа тэжээл өгөх нь хамгийн чухал.

    Хагны талаарх буруу ойлголт
    Хагтсан vед vсээ ойр ойрхон угааж болохгvй. Харин ч эсрэгээрээ vсээ ойр ойрхон угаах нь ашигтай. Ялангуяа хуйх чинь тослог бол. Үс хагтуулдаг номер нэг шалтгаан нь тослог байдал. Нянгийн эсрэг vйлчилгээтэй шампунь хуйх загатнах, цочрохыг багасгадаг.

    Хаг яваандаа арилна
    Vгvй , энэ бол өвчлөл болохоор эмчлэх шаардлагатай. 12-оос дээш настай гурван хvн тутмын нэг нь үс хагтсанаас болж толгойгоо гашилгадаг.

    Хагнаас салахын тулд зориулалтын шампунь хэрэглэхэд л болоо
    Шампунь таагvй шинж тэмдгийг л арилгадаг. Харин уг vндсийг нь нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр лосьон, бигнvvрээр  эмчилнэ.

    Өвөл хаг багасдаг

    Халуун хvйтний ялгаанаас болж хуйхны цусны эргэлт алдагдаж хагтах нөхцөл бvрдvvлдэг. Тиймээс та хагтахгvй байя гэвэл өвөл, хавар, намрын хvйтэн сэрvvн цагт заавал малгай өмсч, харин дулаан газар ороод хуйхаа амьсгалуулахын тулд малгайгаа бас заавал авч байгаарай.

    Үсээ будуулвал улам илvv хагтана.
    Будуулсан vс хагтах нь ховор. Учир нь vсний будганд байдаг химийн бодисууд хуйхыг хатааж, нян vржихэд саад болдог. Гэхдээ  зөвхөн чанарын шаардлага хангасан будгаар будсан бол тэр шүү дээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж