Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Төслийн нээлт боллоо

“Байгалийн нөөцийн  хууль бус ашиглалтыг бууруулах, байгаль орчин хяналтын боловсон хүчнийг чадавхжуулах” төслийн нээлийн үйл ажиллагаа өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт боллоо. Энэхүү арга хэмжээнд МХЕГ-ын  дарга Я.Содбаатар, дэд дарга Д.Ганбат, Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын  газрын дарга Н.Батбаяр, Байгаль орчин аялал жуулчлалын хэлтсийн дарга Д.Цэдэндаш нарын албаны хүмүүс оролцсон юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг  зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон 30 орчим хууль, 300 гаруй заавар, журам, 350 гаруй стандарт мөрдөгдөж байгаа аж.  Эдгээр хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих мэргэжлийн хяналтыг чадавхижуулах нь юу юунаас чухал, тулгамдсан асуудал болж юм байна. Байгаль орчны хяналтын улсын байцаагчдын мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх, хяналтын ажилд шаардлагатай техник хэрэгслээр хангахад олон улсын болон гадны бусад байгууллагын тусламж дэмжлэгийн  багагүй иржээ. Тухайлбал, 2005 оны тавдугаар сараас өнгөрсөн оны есдүгээр  сар хүртэл хугацаанд хэрэгжсэн Германы техникийн хамтын нийгэмлэг ийн  “Байгаль хамгаалал, байгалийн нөөцийн тогтвортой менежмент” хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын ажлын хэрэгцээ, ажлын байрны чадавхийг сайжруулах хүрээнд  зөөврийн компьютр, албан тасалгааны харилцах утасны аппарат, хэвлэх машин, газар зүйн байрлал тодорхойлогч, факсын аппарат зэргээр хангасан аж.  Түүнчлэн улсын байцаагчийн дүрэмт хувцасны үнэ, болон хууль тогтоомжийн эмхэтгэл хэвлүүлэх зардлыг гаргасан байна. Төсөл хэрэгжсэнээр  ойн нөөц, биологийн төрөл зүйлийг хамгаалах, цаашилбал хууль бус ашиглалтыг зогсооход  байгаль орчны хяналтын улсын байцаагчдын оруулах хувь нэмэр дээшилж, улсын байцаагчийн ёс зүй, мэдлэг мэргэжлийн чадавхид эерэг нөлөө үзүүлэх  аж.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж