Улаанбаатарт 29 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 29 хэм дулаан байна

2011 оны 08 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 19-24 градус, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор 22-27 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 10 градус дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2011 оны 08-р сарын 10-наас 08-р сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

10-11-нд Баруун, Төв, Говийн зарим нутгаар түр зуурын бороо, 12, 13-нд ихэнх нутгаар  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус хүрч хална. 11-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, цаашдаа ихэнх нутгаар  сэрүүснэ.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж