Мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтооно гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтооно гэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 14 настай эрэгтэй хүүхэд оны өмнөхөн мансуурч амиа алдсан. Дунд сургуулийн  төгсөх ангийн сурагч Б,Ц, Х нар нийлж мансуурах зорилгоор дэлгүүрээс хийн түлш / газ/ худалдан авч мансуурснаас 14 настай эрэгтэй Б амь насаа алдсан. Харин саяхан МУБИС-ийн  хэсэг оюутнууд  нунтаг ногоон  ургамал  хэрэглэж  мансуурч эмнэлэгт хүргэгдсэн  гэсэн мэдээлэл  гараад байна.  Дуудлагын дагуу очсон цагдаагийн ажилтнууд  20 грамм мансууруулах төрлийн ургамал гэрээс нь хураан авчээ. Дээрх мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны ажилтан дэслэгч Н.Төгсжаргалаас тодрууллаа.

    -Хэд хэдэн оюутан мансуурч нэг нь нас барсан гэсэн мэдээллийг тодруулаач?
    -Сонгино-Хайрхан дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт  уржигдар  Увс аймгийн харьяат 19  эрэгтэй хордлогын улмаас  нас барсан хэрэг бүртгэгдсэн. Тухайн өдөр  талийгаачтай хамт хоёр  эрэгтэй хордсон байсан. Тэд одоогоор  Хордлогын төвд хэвтэн эмчлүүлж байна.

    -Ногоон өнгөтэй нунтаг ургамал  хэрэглэж  мансуурч ухаан алдсан байсныг  хөрш айлынх нь хүн Хордлогын төвд хүргэсэн гэсэн .  Үнэн үү?
    -Увс аймгийн харьяат  19 настай эрэгтэй хордлогын улмаас амь насааа алдсан гэсэн урьдчилсан шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Яг мансууруулах төрлийн бодис хэрэглэж нас барсан гэж хэлэх боломжгүй. Хордлогын шалтгааныг тодруулахаар харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн ажиллаж байгаа. Шинжилгээний эцсийн хариу гарах болоогүй.

    -Он гарснаас хойш мансуурлын төрлийн бодис хэрэглэж амиа алдсан тохиолдол бий юу?

    -Энэ оны байдлаар мансуурч амь насаа алдсан тохиолдол бүртгэгдээгүй.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж