Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Аавууд чуулж байна

Өнөөдөр Аавуудын баярын өдөр тохиож байна. Монгол Улсад зургаа дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдөр Монголын эрэгтэйчүүдийн холбооноос аавуудын чуулганг Хүүхдийн ордонд зохион байгуулж байна.

Чуулганд Монголын эрэгтэйчүүдийн холбооны удирдлага, гишүүдээс гадна тус холбоотой ойр дотно хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс оролцож байгаа ба хань ижлээ алдаж, ганц биеэр үр хүүхдээ өсгөж яваа аавуудын нийгмийн асуудлыг голлон хэлэлцэх юм байна.

Яг одоогоор “Хүүхдийн хүмүүжил дэх эцэг хүний оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна. Сонирхуулахад, энэ жилээс эхлэн аавуудын баярыг тэдний эрх ашгийг хамгаалах өдөр болгох шийдвэр гарчээ.


М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж