Халимагууд ОХУ-ын Гадаад яаманд хандлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Халимагууд ОХУ-ын Гадаад яаманд хандлаа

Халимагчууд Дээрхийн гэгээн XIY Далай ламыг ирэх намар нутагт нь айлчлахыг зөвшөөрч өгөхийг хүсч ОХУ-ын Гадаад явдлын яаманд ханджээ. Халимагийн Шажин лам Тэло Тулку Ринбүүчи Оросын нийт Буддын шашинтнууд болон сүсэгтнүүдийнхээ нэрийн өмнөөс ОХУ-ын Гадаад явдлын сайд С.Лавровт энэ тухай ил захидал илгээгээд байна.

“Хилийн чинад дахь Төвдийн дүрвэгсдийн Засгийн газрын тэргүүн байсан нь Далай ламыг урьд өмнө ОХУ-д айлчлуулахгүй байх гол шалтгаан болж байсан. Энэ оны гуравдугаар сард Далай лам улс төрийн албаа шилжүүлж, зөвхөн Буддын шашны тэргүүн болсон тул энэ саад бэрхшээл арилсан гэж итгэж байна. Тиймд Дээрхийн гэгээнийг Халимагт айлчлуулж өгөхийг зөвшөөрнө үү” гэж захидалд дурджээ. Ийм захидлыг Тэло Тулку Ринбүүчи Халимаг улс, Астрахань, Волгоград болон бусад мужийн Буддын шашны сүсэгтнүүдийн нэрийн өмнөөс дөрөв хоногийн өмнө илгээгээд байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж