Газад хүчтэй дэлбэрэлт болов

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Газад хүчтэй дэлбэрэлт болов

Шөнө дөлөөр Палестины террористууд Израилийн нутгийг пуужингаар буудах гэж байгаад пуужин нь дэлбэрчээ. Палестины хэвлэлээр Газын зурвасын төвд хүчтэй дэлбэрэлт болж наад зах нь нэг хүн шархадсан гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй.

Израилийн цэргийнхэн өмнөд нутагтаа пуужин­гийн хамгаалалтын “Төмөр дээвэр” системийн батарейнуудыг буцаан авчирчээ.

Газын зурвасаас Израилийг буудсан статистик:

(статистикт зөвхөн пуужингийн буудлагын талаар тусгасан байна. Мөн пуужин минамётын галд өртөгсдийн нийт тоог оруулжээ)

2011 он:

Наймдугаар сар. Таван буудлага, есөн пуужин. Нэг хүн шархдав.

Долдугаар сар. 15 буудлага, 24 пуужин.

Зургадугаар сар. Хоёр буудлага, хоёр пуужин. Хүн хэлмэгдээгүй.

Тавдугаар сар. Буудлага хийгээгүй.

Дөрөвдүгээр  сар. 22 буудлага, 41 пуужин. Есөн пуужинг хамгаалалтын систем сөнөөв. Автобус галд өртөн нэг хүн алагдаж, нэг нь шархдав.

Гуравдугаар сар. 23 буудлага, 34 пуужин. Гурван хүн шархдав.

Хоёрдугаар сар. Найман буудлага, есөн пуужин. Хүн хэлмэгдээгүй.

Нэгдгээр сар. 12 буудлага, 16 пуужин. Дөрвөн хүн шархдав.

2010 он. 86 буудалт, 100 орчим пуужин. Нэг хүн алагдаж, хоёр шархаджээ.

2009 он.
302 буудалт, 570 орчим пуужин. Шархадсан 42 хүн.

2008 он. 560 буудалт, 1.490  орчим пуужин. Долоон хүн алагдаж, 162 шархаджээ.

2007 он. 437 буудалт, 760 орчим пуужин. Хоёр хүн алагдаж, 125 хүн шархаджээ.

2006 он. 580 буудалт, 1020 орчим пуужин. Хоёр хүн алагдаж, 36 хүн шархаджээ.

2005 он. 123 буудалт, 270 орчим пуужин. Зургаан  хүн алагдаж, 26 хүн шархадлаа.

2004 он. 118 буудалт, 260 орчим пуужин. Таван хүн алагдаж, 46 шархаджээ.

2003 он. 80 буудалт, 100 орчим пуужин. Хүн хэлмэгдээгүй.

2002 он. 17 буудалт, 20 орчим пуужин. Хүн хэлмэгдээгүй.

2001 он. Таван буудалт, таван пуужин. Хэлмэгдэгсэд байхгүй.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж