Хама хотод 250 босогч алагдав

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Хама хотод 250 босогч алагдав

Сирийн арми Хама хотод ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Тэнд амь үрэгдэгсдийн тоо 250 хүн болоод байна. Ерөнхийлөгч Башар Ассад  аюулгүйн албаныхнаасаа хотын эсэргүүцлийг аль болох хурдан дарахыг шаарджээ.

Нутгийн хүмүүсийн яриагаар хотод гэрэл цахилгаан байхгүй, интернэт хаалтай, холбоо тасалдаж байна. Хүмүүс талхаа хувааж байна. Хотын хүнсний хангамж тасарчээ.

Мэргэн буучид, танкууд хүмүүсийг гудамжинд шууд буудаж байгаа учраас амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн тэднийг оршуулгын газар биш хашаандаа цэцэрлэгт нутаглуулж байна. Хама хотод 250 хүн алагдсан гэдгийг хотын гэрч нар хэлж байгаа. Харин хүний эрхийн төлөө тэмцэгсэд зөвхөн нэг өдөр гэхэд л 30 гаруй хүн алагдсан гэж байгаа юм. Тус орноос ирж буй мэдээг батлах нь ихээхэн хүндрэлтэй байна.

Ливаны хэвлэлд бичсэнээр ерөнхийлөгч Башар Ассад Хама хотын эсэргүүцлийг маш хурдан дарах тушаалыг өөрийн хүргэн ах бөгөөд тусгай албаны дарга Асиф Шаукатад өгчээ. Хама хотоос ойролцоогоор 1000 орчим айл хөрш зэрэгцээ газар луу дүрвэн явсан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Сирийн дэглэм 2000 гаруй хүнийг харгислан устгасан гээд АНУ Сирийн ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж