Каддафийн хүү Хамис бөмбөгдөлтөөр амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Каддафийн хүү Хамис бөмбөгдөлтөөр амь үрэгдэв

Ливийн босогчид саяхан Злитан хотыг бөмбөгдөх үеэр Мауммар Каддафийн бага хүү Хамис амь үрэгдсэн гэж мэдэгдэж байна. Злитан хотыг Засгийн газрын цэрэг хянаж байна. Өмнө нь босогчид уг хотыг эзэлсэн гэж байлаа.

Сөрөг хүчнийхэн мэдэгдсэнээр Злитан хотыг бөмбөгдөх үеэр 30 гаруй хүн амиа алдсаны дотор Хамис Каддафи амь үрэгджээ. Бусад эх сурвалжууд энэ талаар ямар нэгэн мэдээ гаргасангүй.

Сөрөг хүчнийхэн НАТО-гийн бөмбөгдөлтөөр Каддафийн хөвгүүд амь үрэгдсэн тухай нэг биш удаа мэдээлж байсан ч Саиф аль-Араб Каддафи ба түүний гурван хүүхэд үрэгдсэнийг баталгаажуулсан. Өнгөрсөн гуравдугаар сард элитийн анги нэгтгэлийг командалдаг Хамис Каддафи байлдааны явцад алагдсан гэж байлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж