Брюс Лигийн хүрэм 77 мянган ам.доллараар зарагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Брюс Лигийн хүрэм 77 мянган ам.доллараар зарагдлаа

Хамгийн сүүлд тоглосон "Үхлийн тоглоом" киноны зураг авахуулах үедээ Брюс Лигийн өмсөж байсан хүрэм Хонг Конгод болсон дуудлага худалдаагаар 77 мянган ам.доллараар зарагдсан тухай ВВС мэдээллээ. Алдарт жүжигчин Брюс Ли насан өөд болохоосоо хэдхэн хоногийн өмнө энэ хүрмийг өмсч "Луу гарсан нь" киноны нээлтэд ирж байжээ.

Дуудлага худалдаагаар Брюс Лигийн кун-фугийн клубын гишүүний үнэмлэх, түүний гараар тодотгож бичсэн тулааны урлагийн ном, найздаа бичсэн захидал зэрэг 13 эд зүйлсийг худалдлаа. Бүх зүйл зарагдаж, 217 мянган ам.доллар болсон байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж