Хар салхины улмаас Хятадад нислэгийн хуваарийг өөрчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.07-нд нийтлэгдсэн

Хар салхины улмаас Хятадад нислэгийн хуваарийг өөрчилж байна

Хятадын өмнөд нутагт муйфа хар салхи ойртож байгаа учир онгоцны буудлууд ойрын өдрүүдийн нислэгийн хуваариа өөрчилж байгаа тухай Синьхуа мэдээлэв.

 Шанхай хотын нисэх компани одоогоор 75 нислэгийн хуваарийг өөрчлөөд байна. Түүнчлэн Ханжоу хотын олон улсын нисэх буудал 140 нислэгийг, Air China компани дотоодын болон гадаадын бүх нислэгээ өөрчлөөд байгаа юм. Мөн салхины хурдаас шалтгаалан Шанхай мужийн төмөр замын хурдны галт тэргүүд явах эсэх нь тодорхойгүй байна.

Жезянь мужийн засаг захиргаа эрэг хавийн 200 мянган оршин суугчийг, Шанхай муж мөн 200 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.

Муйфа хар салхи ойртож байгаа цаг агаарын мэдээ өнгөрсөн лхагва гаригт Жезянь мужид зарлагдсанаас хойш урьдчилсан арга хэмжээнүүдийг авч эхлээд байгаа аж. Цаг агаарын сүүлийн мэдээгээр хар салхины голомтын төв Шанхай хотоос 630 км зайтай байгаа бөгөөд хот руу буюу баруун хойд зүгт цагт 18км/ц хурдтай дөхөж яваа юм. Цаг уурчдын таамаглаж байгаагаар өнөөдөр шөнө хар салхи Шанхайг дайрах магадлалтай байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж