Офицеруудын
ордноос Чулуун овоо хүртэлх хатуу хучилттай замын доогоор үерийн ус өнгөрөөх байгууламж барих
ажил өнөөдрөөс эхэлж байна. Тиймээс энэ чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хааж байгаа юм.
Ингэснээр Чулуун овооны замаар
явдаг авто машинууд өөр чиглэлийн замаар явах болж байна. Харин нийтийн тээврийн автобуснууд Офицеруудийн ордноос
Улаанхуарангийн гудамжаар явж Шар хадны замаар буюу Эрдэнэ толгойн уулзвараар
урагш эргээд Цагдаагийн академийн баруун талын замаар явж үндсэн
чиглэлдээ орох ажээ. Үүнд дараах чиглэлийн
автобуснууд байна. “М:14 Улиастай-Сүхбаатарын талбай”,
“М:42 Улиастай-Сансар-ЗГАБааз-Согоотын гудамж, “М:27 5-н шар –Офицеруудийн
ордон-Баянзүрх товчоо , ХО Хонхор, Гачуурт, Хужирбулан, Налайх, Гордок,
Ургах Наран, Тэрэлж чиглэлийн автобуснууд. Харин тус замаар явдаг “Т:4 “Вокзал-Ботаникийн цэцэрлэг” чиглэлийн
тролейбус нь офицеруудын ордны уулзвараар буцаж эргэн үндсэн чиглэлээр
явна. Замын хөдөлгөөн хаасан хугацаанд тролейбус
нь Ботаникийн цэцэрлэг хүрэхгүй юм байна. Үерийн ус зайлуулах
байгууламж барих ажлыг дөрвөн хоногийн хугацаанд
хийхээр товлоод байгаа юм.
Б.БОЛОР