Хятад дотоодын үйлдлийн системээ хөгжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Хятад дотоодын үйлдлийн системээ хөгжүүлж байна

Хятадын “Unicom” компани нь хөдөлгөөнт холбооны дотоодын зах зээлд гар утас үйлдвэрлэгчдээс хамгийн залуу компани юм. Тус компани Linux дээр суурилсан, Android үйлдлийн системд ямар ч холболтгүй WoPhone нэртэй Хятад үйлдлийн системийг зах зээлд нэвтрүүллээ. Unicom-ийн өрсөлдөгч China Mobile компани ч мөн Linux дээр суурилсан Ophone-ийг худалдаанд гаргаж эхлээд байна.

China Unicom компани дотоодын зах зээлийн бүтээгдэхүүнээ маш хямд үнээр худалдаалах бөгөөд гадаадын компаний үйлдлийн системтэй ямар ч холбоогүй учир дотоодын хөгжүүлэгдэд аппликэйшн боловсруулах давхар боломжийг олгож байгаа юм. China Unicom компани WoPhone-ийг боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд хэд хэдэн гар утас үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажилласан бөгөөд тэдгээрийн дотор ZTE, Huawei, TCL, HTC, Samsung, Motorola зэрэг компаниуд багтаж байгаа ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж