АНУ-д үйлчилгээний салбарын уналт хамгийн доод төвшинд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

АНУ-д үйлчилгээний салбарын уналт хамгийн доод төвшинд хүрлээ

2010 оны хоёрдугаар сараас хойш АНУ-д анх удаа үйлчилгээний салбарын уналт хамгийн төвшинд хүрлээ. Ажилгүйчүүд болон хувийн салбар, аж үйлдвэрийн салбарт ч  ийм хэмжээний уналт ажиглагдсан байна. Үүнтэй уялдсан хамгийн таагүй мэдээ гэвэл АНУ-д энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт асар удаан байгаа гэсэн мэдээлэл юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эдийн засгийн уналтанд газрын тосны үнийн огцом өсөлт болон гуравдугаар сард Японд болсон газар хөдлөлт нөлөөлсөн гэж үзэж байна. Гэхдээ тэд хамгийн том шалтгааныг АНУ-ын “өрийн хямрал”-тай холбон тайлбарлаж байгаа юм. Institute for Supply Management байгууллагын мэдээлж буйгаар өнгөрсөн зургадугаар сард үйлчилгээний салбарын индекс 52,7 хувьтай байсан бол үндэсний эдийн засгийн индекс 53,6 хувьтай байжээ. Харин энэ сард үйлчилгээний салбарын болон үндэсний эдийн засгийн индекс 50 хувь болтлоо унасан аж. Энэ хямрал зөвхөн АНУ-д болж байна гэвэл, үгүй. Сүүлийн хоёр жилийн туршид анх удаа Европ тивийн үйлчилгээний салбар мэдэгдэхүйц унасан бол Хятад улсын үйлчилгээний салбар сүүлийн гурван сарын туршид анх удаа доод төвшинд очжээ. АНУ-ын үндэсний ажил олголтын тайланд дурьдсанаар тус улсад өнгөрөгч долдугаар сард 114 мянган хүн шинээр ажилд орсон байна. Харин үүнтэй сөргөлдсөн нэг таагүй мэдээ гэвэл ажилгүйдлийн тоо 9,2 хувьд хүрч өссөн ажээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж