
Ийнхүү үйл ажиллагаа нь зогсох болсон шалтгаан спонсор олдохгүй байгаагаас болсон гэнэ. Багийн эзэн Боб Стаплетон “Маш их хүч гаргаж удаан хугацааны хамтрагч, спонсор олох гэж хичээсэн ч бүтээгүй учраас 2011 оныг дуусгаад манай баг үйл ажиллагаагаа зогсоож байна” хэмээн мэдэгджээ.
Ингэснээр тус багийн дугуйчид шинэ баг хайх хэрэгтэй болж байна. Тур де Франсын 20 гараанд түрүүлсэн Британийн Марк Кавендиш л гэхэд “Скай” багтай хэдийнэ холбогдоод амжжээ. “HTC Highroad” баг нь 1991 онд анх байгуулагдаж, олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцож эхэлсэн юм. Тэр цагаас хойш нэлээд олон спонсортой хамтран ажилласан ч сүүлийн таван жилд дорвитой амжилт үзүүлээгүй учраас ивээн тэтгэгч олдохгүй болсон билээ.
Score Studio