О.Дашбалбарын нэрэмжит цогцолбор сүндэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

О.Дашбалбарын нэрэмжит цогцолбор сүндэрлэнэ

“Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх.
..” хэмээх шүлгийг мэдэхгүй монгол хүн үгүй биз. Бидэнд нэгнээ хайрлах ухааныг уран яруу үгээр холбон хүргэсэн Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агсны гэгээн дурсгалыг мөнхжүүлэх “Наранбулаг” цогцолборын нээлт наймдугаар сарын 7-нд болох гэж байна. Сүхбаатар аймгийн Наран сум буюу найрагчийн төрсөн нутагт сүндэрлэж буй цогцолборыг түүний ах дүү, хамаатан садан, нутгийнхан нь хамтран байгуулжээ. Цогцолборт О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла”, “Үр хүүхдэдээ хэлсэн үг”, “Наранбулаг” шүлгийг чулуунд сийлж мөнхжүүлснээс гадна эрийн хийморийг бадраадаг хөх чонын хөшөөг байрлуулжээ. Түүнчлэн усан оргилуур, амарч зугаалах талбайтай болгон тохижуулсан аж. Цогцолборын нээлтийн үеэр бэсрэг наадам зохион байгуулахаас гадна “Гэрэлт хайр” яруу найргийн наадам хийхээр төлөвлөжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж