“10+10” үндэсний хэлэлцүүлэг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

“10+10” үндэсний хэлэлцүүлэг эхэллээ

Энэ сарын 9-ний өдрөөс эхлэн “10+10” үндэсний хэлэлцүүлэг орон даяар эхэлж байна. Ардчилсан намаас анх удаа нийгэмд хандан хэрэгжүүлж буй нээлттэй төслийн уралдаанаас “10+10 “төсөл шилдгээр шалгарсан юм байна. Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү хэлэлцүүлэг нь манай улсад өнгөрсөн 20 жилд ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн шилдэг 10 ололт амжилт , ирэх 20 жилд авч хэрэгжүүлэх хөгжлийн 10 санаачлагыг тодруулах зорилготой аж. Үндэсний хэлэлцүүлэг нь бүх аймаг сумдад хийгдэх бөгөөд бүтэн нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Хэлэлцүүлгийн хүрээнд www.1010.mn сайтыг  ажиллууж гадаадад сурч, ажиллаж амьдарч  буй иргэдийнхээ саналыг авах юм байна. Түүнээс гадна  орон нутгийн аймаг сумдад саналын хуудас хүргүүлж, Улаанбаатар шуудангийн 103 дугаар  салбарын ш\х – 15 хаягаар саналыг нь авна. Мөн иргэд 70111839, 98901010 дугаарын утсаар санал өгөх боломжтой аж.  
       
Ө.Чинзориг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж