Д.Болд энэ сард тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Д.Болд энэ сард тоглолт хийнэ

“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд энэ сард бие даасан томоохон шоу тоглолт  хийх гэж байна. “Монгол поп” хэмээх цомог гаргаж, Монголын хөгжмийн ертөнцөд нэгэн шинэ урсгал нэмсэн дуучин залуугийн тоглолтын бэлтгэл хэдийнэ хангагдсан гэнэ. Харин тоглолт тов хараахан тодорхойгүй байна. Д.Болд хэлэхдээ “Өдрөө товлох гээд яриад л байна.

Төв цэнгэлдэхэд хийх үү, яах вэ гээд л. Миний бодлоор наймдугаар сарын сүүлээр байвал зүгээр юм шиг санагдаж байна. Эцсийн хариу гарахаар эргээд мэдээлэл өгнө өө” хэмээн тайлбарлав.

Түүний энэ удаагийн тоглолтод бие даасан дөрвөн цомгийнх нь дуунаас эгшиглэх юм. Тоглолтын дараагаар Д.Болд шинэ цомог гаргаж, бас нэгэн гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж байгаа гэнэ.


М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж