ХУД-ийн арын замыг өнөөдөр хаана

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

ХУД-ийн арын замыг өнөөдөр хаана

ХУД-ийн арын зам буюу Ажилчны гудамжны замыг өнөөдөр оройноос хаахаар болжээ. Тус дүүргийн Замын цагдаагийн постоос Гурвалжингийн гүүр хүртэлх нийт 3.5 км замыг өргөтгөн шинэчлэх ажлыг “Си Эф Си” групп компани гүйцэтгэж байгаа юм.

Тус ажлын хүрээнд эхний ээлжинд ХУД-ийн Замын цагдаагийн постоос “Говь” ХК-ийн уулзвар хүртэлх 1,1 км замыг засч, шинэчилсэн бол өнөөдөр 23.00 цагаас “Говь” ХК-ийн уулзвараас Дунд голын гүүр хүртэлх 1.2 км замыг хааж, өргөтгөлийн ажлыг үргэлжүүлэхээр болжээ. Уг зам засвар, өргөтгөлийн ажил 14 хоног үргэлжилж, энэ сарын 20-нд нээх юм байна.


А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж