
RIM анхны планшетаа Playbook хэмээн нэрлэжэээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар RIM компани 4 төрлийн Playbook планшетийг худалдаанд гаргах ажээ. Тэдгээрийн дотор Playbook Wi-Fi, Playbook Wi-Fi + WiMax, Playbook LTE, Playbook HSPA+зэрэг орж байгаа юм. Playbook нь 7 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй бөгөөд Blackberry смартфоны салшгүй нэг хэсэг болох уялдаа холбоотой хийсэн байна. Түүнчлэн уг планшет нь 1GHz-ийн хоёр цөмт процессор, хоёр төрлийн камертай ажээ.
Б.Энхцэцэг