Орос-Монголын хамтарсан хээрийн сургууль хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Орос-Монголын хамтарсан хээрийн сургууль хийнэ

ОХУ ба Монголын Зэвсэгт хүчний ангиуд энэ жилийн есдүгээр сард терроризмын эсрэг хамтарсан хээрийн сургууль явуулах болсон тухай “Российская газета” сонинд бичжээ. Энэ тухай ОХУ-ын Батлан хамгаалах яамны  хэвлэл, мэдээллийн алба мэдээлсэн байв.

“Хээрийн сургууль есдүгээр сарын 1-10-ны хооронд Монголын “Таван Толгой” сургалтын төвд болно. Хээрийн сургуулиар тогтмол биш зэвсэгт бүлэглэлийг бүслэн хааж, устгах терроризмын эсрэг хамтарсан ажиллагаа явуулах сургуулилалт хийх юм байна.

Хээрийн сургуулийн ерөнхий удирдлага ба ажиллагааг Оросын хуурай замын цэргийн ерөнхий командлагч хурандаа генерал Александр Постников удирдана. Ажиллагааны төлөвлөлтийн Оросын Хиагт хотноо хийж, Монголын нутаг дэвсгэрт  тогтмол бус зэвсэгт бүлэглэлийг бүслэн устгах байлдааны буудлагатай сургуулилт хийнэ гэж Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна.

Практик ажиллагаанд хоёр талаас тус бүр 250 хүнтэй анги нэгтгэл оролцох ба Оросын талыг Цэргийн Зүүн тойргийн 36 дугаар армийн цэргийн албан хаагчид төлөөлөх болно.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж