Италийн Супер цомын тэмцээний өмнө

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Италийн Супер цомын тэмцээний өмнө

Энэ жилийн Италийн Супер цомын тэмцээнд Миланы хоёр баг хоорондоо учраа таарна. Тэд энэ бямба гаригт Бээжин хотын Шувууны үүр цэнгэлдэхэд цомын төлөө өрсөлдөх юм. Хоёр багийн тоглогчид Хятадын нийслэлийн цаг агаар, орчин тойронтойгоо дасан зохицох бэлтгэл хийхээр долоо хоногийн өмнө ирээд байгаа аж.

Хятадын хөгжөөн дэмжигч нарт “АС Милан”-ы тоглогчдыг ойроос харах боломж олдсон. Тус улсын хөгжөөн дэмжигчид өнгөрсөн улирлын Сери А-гийн цомыг “Улаан харууд” хүртсэнд сэтгэл хангалуун байгаа нь мэдрэгдэж байлаа.

“АС Милан”-ы дэд ерөнхийлөгч Адриано Галлианигаар ахлуулсан зургаан тоглогч бэлтгэлийн дараа хөгжөөн дэмжигч нартайгаа уулзсан юм. Тэдний дунд шинээр гэрээ хийсэн Марк ван Боммел байсан юм. Тэрбээр өмнө нь хэд хэдэн удаа Хятадад зочлон тоглолт хийж байсан. Марк ван Боммель “Мэдээж Хятадад хийх аялал улирлын өмнө болдог. Энд ирж тоглох гэж байгаадаа баяртай байна. Цаг агаар нь хэцүү ч бид үүнд дасах болно. Тиймээс долоо хоногийн өмнө ирлээ. Эрт ирж ойр хавьтайгаа танилцахдаа таатай байна” гэжээ.

Өдрийн цагаар тоглогч нар амралтын байдалтай байлаа. Харин тэдэнд хоёр настай бяцхан хөгжөөн дэмжигч нь бэлэг өгсөн байна.

Гэхдээ бямба гаригт болох тоглолтод өрсөлдөгч нь амаргүй байх болно гэдгийг тэд мэдэж байгаа. Багийн ахлагч Массимо Амброзини хилийн чанад дахь хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө шилдэг тоглолтоо гаргана гэдгээ хэлсэн. Мөн тэрбээр хамгаалалтын арга барилтай тоглохгүй гэдгийг ч онцолсон байна.

Миланы хоёр багийн хувьд хилийн чанадад цомын төлөө анх удаагаа хүч үзэх гэж байгаа нь энэ бол энэ удаагийн тэмцээн Хятадад хоёр дахь удаагаа болж буй юм. Хоёр жилийн өмнө болсон эхний тэмцээнд “Лацио” Шувууны үүр цэнгэлдэхэд “Интер Милан”-ыг 2:1-ээр буулган авч байсан билээ.

Миланы хоёр баг Супер цомын тэмцээнд тус бүр таван удаа түрүүлж байсан дээд амжилтыг хуваан эзэмшдэг.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж