МОСХ-ны ерөнхийлөгч “Универсиад”-ын хүндэт зочноор уригджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

МОСХ-ны ерөнхийлөгч “Универсиад”-ын хүндэт зочноор уригджээ

Дэлхийн оюутны зуны спортын 26 дугаар “Универсиад” наадамд Монголын баг тамирчид спортын 13 төрөлд 157 хүний бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд төлөөлөгчдийн түрүүч өнөөдөр Шинжинь хотыг зорилоо. Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан их наадамд хүндэт зочноор уригдсан бол МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн Д.Жаргалсайхан тус наадамд олон улсын хяналтын хорооны багийн гишүүнээр ажиллахаар ОУОСХ-ноос томилогдсон байна.

Наадмын дараагийн хэсэг буюу гимнастикийн тамирчин 2011 оны улсын аварга, ОХУ-д болсон Олон улсын тэмцээний мөнгөн медальт М.Энхмөнх дасгалжуулагч багш Ц.Алтантөгсийн хамтаар энэ сарын 7-нд явах ажээ. Улмаар 11-нд ширээний теннис, жүдо, талбайн теннис, байт харваа, дугуй, усан спорт, хүндийг өргөлтийн тамирчид, 14-нд шатар, таэквондогийн тамирчид, 16-нд буудлагын спортын тамирчид эх орноосоо мордох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж