
Өдгөө 27 настай Вучинич Италийн нийслэл хотын баг 2005 оноос хойш тоглосон бөгөөд зуны солилцоогоор ийнхүү буурь сэлгэж, Турин хотын “Юве”-тэй дөрвөн жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Өмнө нь “Лечче”-д хүчин зүтгэж байсан Вучинич “Би “Ювентус”-ын нэрийн өмнөөс тоглох болсондоо баярлаж, бас догдолж байна. “Рома” миний зүрх сэтгэлд байсан. Гэхдээ одоо бол өнгөрсөн асуудал” хэмээжээ.
“Ювентус” баг наймдугаар сарын 28-нд “Удинезе”-ийн талбайд зочлон тоглож, 2011-2012 оны улирлаа эхлүүлнэ.
С.Цэлмэг