Хитачи Япон дахь үйлдвэрлэлээ зогсоож магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Хитачи Япон дахь үйлдвэрлэлээ зогсоож магадгүй

Олон улсад телевизорын үйлдвэрлэлээр алдартай Японы Хитачи компани Япон дахь телевизор үйлдвэрлэлээ бүрмөсөн зогсоож магадгүй байна. Хитачигийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр тус компани Японы Гифү мужид үйлдвэрлэлээ зогсоох талаар хэлэлцэж байгаа бөгөөд хараахан эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа гэжээ. Хитачигийн хувьд Гифү мужийн үйлдвэр нь Япон дахь хамгийн сүүлийн үйлдвэр бөгөөд Гифүгийн үйлдвэрлэлийг зогсоосноор үйлдвэрлэлийн зардлаа хэмнэх боломжтой болно.

Хитачи компани Тайвань гэх мэт газар телевизорын эд ангиудаа нийлүүлж, угсруулаад дараа нь бэлэн болсон телевизорүүдийг буцаан татдаг байна. Үүдийг нь барьж магадгүй байгаа Гифү үйлдвэр 250 орчим ажилтантай ба компанийн удирдлагууд үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон ч, телевизорын гол эд ангиудыг үйлдвэрлэдэг хэсэг рүү ажилчдаа шилжүүлж ажиллуулах төлөвлөгөөтэй байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж