Өсвөр насны охид алга болох нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Өсвөр насны охид алга болох нь ихэсчээ

Нийгэм хэдий бохир байна төдий чинээ гэмт хэрэг боловсронгуй хэлбэрт шилждэг талаар Их Британийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны эрэн сурвалжлагч, мөрдөн байцаагч Энтони Вуйхам олон нийтэд хэлж байсан удаатай.

АНУ болон Их Британид сүүлийн жилд өсвөр насны хорь гаруй охин алга болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиж байна. Харин сүүлийн үед албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар өсвөр насны гэмт хэрэгтнүүдийн хэрэг үйлдэх давтамж нь ихсэж, алга болж байгаа охидын хугацаа ойртсоор байгааг олон нийтэд анхааруулж эхлэв. Саяхан л гэхэд АНУ-ын Шинэ Англи мужийн Шинэ Хампшир хотод алга болсон 11 настай Сэлина Кассийн цогцсыг Коннектикут голын эргээс орон нутгийн цагаар даваа гарагийн 10.30 минутын орчимд олжээ.

Тус мужийн цагдаагийн шинжээчид хэргийн газарт очиж шинжилгээ хийсэн боловч гэмт хэргийн шинжтэй нэг ч зүйл олоогүй талаар CNN агентлаг мэдээлсэн юм. Сэлина Касс нь долоодугаар сарын 25-ны өдөр хамгийн сүүлд ангийнхаа охинд харагдсан талаар эх сурвалжууд мэдээлж байсан боловч үүнээс яг долоо хоногийн дараа цогцосийг нь олно гэж сансангүй хэмээн эцэг эх нь дуу алдсан аж. Охины эцэг аймшигт мэдээг сонсоод зүрх нь хүчтэй өвдөж, эмнэлэгт хүргэгдсэн талаар орон нутгийн сэтгүүлчид мэдээлсэн.  

Уг хэрэг дээр мөрдөн байцаагч нар хоёр саналтай байгаа талаар мэдэгдсэн юм. Охиныг амьд байж магадгүй хэмээн нэг хэсэг нь үзжээ. Учир нь түүний хувцсыг өөр хүнд өмсүүлсэн гэх сэжиг байсан аж. Алга болход нь түүнийг “Бор, урт үстэй, том нүдтэй, улаан юүдэнтэй цамцтай,.саарал бэлтгэлийн өмдтэй, “адидас” кет өмссөн” хэмээн эрэн сурвалжилж байж. Бие нь усанд удаан байсан шинжтэй танигдахийн аргагүй байсан талаар ч мөрдөгч нар онцолжээ. Харин уг хэргийн зарим шинжээчид “Түүний сүнсийг тайван байлгаж, эцэг, эхийнх нь сэтгэл санааг битгийн хоёрдуул” гэжээ.

Ямартай ч цогцосноос шин­жилгээ авч үхлийн шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байгаа юм байна. Эцэг, эх нь гадны нөлөө байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүний ээж “Миний охин зүгээр л эрдэнэ байсан юм. Бидний энэ гай зовлонг дахин хэн нэгэн эцэг, эх битгий амсаасай гэсэндээ хэрэгтэнг олж тогтоохийг хүсэж байна” гэжээ. Уг хэргийн мөрдөн байцаагч “Түүнийг усанд шивсэн мэт харагдуулах гэж оролдсон нь маш их сэжиг төрүүлээд зогсохгүй багш ч түүнийг усанд сайн сэлдэг байсан талаар мэдүүлэг өгсөн байгаа” гэжээ.

Өсвөр насны охидыг гэмт хэрэгт оруулах болсон шалтгаан нь эцэг эхийн хайхрамжгүй, орой үдэш ямар нэг үдэшлэгт явуулдаг зэргээс болж байгаа талаар тус мужийн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Майк Рэни мэдэгджээ.

Энэ он гарснаас хойш АНУ-д нийд өсвөр насны 23 хүүхэд алга болсны долоо дахь хохирогч нь ийнхүү тогтоогджээ. Харамсалтай нь бусад хүүхдүүдийг албаныхан “Хүний наймаанд өртсөн байж магадгүй” гэж дүгнэжээ.

Шинэ Хампшир хотын иргэд орой үдэш 20 цагаас хойш хүүхдүүдээ гаргахгүй байгаа талаар CNN агентлаг онцолжээ. Мөн өнгөрсөн зургаадугаар сарын дундуур биедээ мэсний ул мөртэй, 17 настай Мэгги Броунны цогцос  “Вестзүү” цэцэрлэгт хүрээлэнгийн бургасан дотроос олдсон талаар “NewYork times” сонинд нийтэлсэн байна. Тус мужийн амбан за­хирагч цагдаагийнхан болон эргүүлийнхэнд шүүмжлэлтэй хандаж, ажлаа маш муу хийж байгаа талаар сануулга өгсөн аж. АНУ-ын  хүүхдийн эрхийг хамгаалах хүмүүнлэгийн байгуулага болох “Хүүхэд болгоны өмнө бид” төрийн бус байгууллагын ажилтан Жосье Барбара “Сүүлийн үед өсвөр насны охид алга болсоор байхад цагдаагийн ажилтнууд юу ч хийхгүй байгаа нь харамсалтай. Мөн эцэг, эхийн анхаарал, халамж дутагдсанаас болж иймэрхүү хэрэг манай оронд төдийгүй бусад улсад ч тохиолддог. Гэмт хэрэгтэн юу ч болоогүй юм шиг гудамжинд, бидний хажууд, эрх чөлөөтэй байгаа нь хамгийн аймшигтай. Манай байгууллагын хагас жилийн тайлангаар “Өсвөр насны хүүхдүүд, хүчирхийлэлд илүү их өртсөн” тухай дүгнэлт гарсан. Мөн цагдаа нар гэмт хэргийн шинж чанартайг мэдсээр байж, тэр ч бүү хэл нотолгоо нь байхад гэмт хэрэгтэнг тогтоож, илрүүлж чадахгүй байгаа болохоор олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэргэжилтнүүдээс тусламж авах нь зөв байх.” гэжээ.

Мөн Их Британид өсвөр насны 17-18 насны хоёр охин бүлэг гэмт этгээдийн гарт өртсөн талаар өнгөрсөн долдугаар сарын 13-нд “Guardians” сонинд нийтэлж байсан юм. Тухайн үед хэн ч юу ч яриагүй. Харин АНУ-д болсон уг хэргийн дараа BBC агентлаг мэдээлсэн билээ.


Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж