Японы "Жүдо терапи" уламжлалт эмчилгээний эмч, мэргэжилтнүүд ирэх долоо хоногт манай улсад ажиллах гэж байна. Тэд Монголд ажиллах хугацаандаа буюу энэ сарын 13-15-ны өдөр “Ачтан” эмнэлэгт үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ.
Япон эмч нар үе мөчний өвчин түнхний мултрал, өсөлтийн хоцрогдол, согог, хөлний үе мөчний гэмтэл, согог, толгой өвдөлт, хүзүү мөр хошилт, гэмтэл согогийн сэргээн засах эмчилгээ дотрын өвчин мэдрэл судлын өвчнүүдэд үзлэг хийхээр төлөвлөөд байгаа юм байна.
А.Зул