“Сан Хосе Шаркс” бүх одод хамгаалагчийг элсүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

“Сан Хосе Шаркс” бүх одод хамгаалагчийг элсүүллээ

Үндэсний хоккейн лигийн өрнөд бүсийн шилдэг багуудын нэг “Сан Хосе Шаркс” улирал бүрийг амжилттай дуусгадаг. Гэвч плей-оффт амжилт гаргадаггүй нэг шалтгаан нь сул хамгаалалт. Тиймээс тэд бүх одод хамгаалагчаар эгнээгээ зузаатгаж, бүх оддын тоглолтод сонгогдон оролцож байсан Брент Бурнстэй таван жилийн 28,8 сая ам.долларын гэрээ байгууллаа.  Довтолгоо сайтай тус баг плей-оффт амжилт гаргадаггүй гол шалтгаан нь гарцаа байхгүй хамгаалалт. Тийм ч учраас драфтын эрх, ирээдүйтэй авьяаслаг довтлогч Дэвин Сетогучиг өгч Бурнсыг авч байжээ. Улмаар шинээр элссэн багтайгаа удаан хугацааны гэрээ байгуулж байгаа нь энэ юм. “Аварга загаснууд” Бурнсыг авахдаа эрсдэл хийсэн. Гэрээгээ сунгах эсэх нь тодорхойгүй байхад хоёр тоглогч, драфтын эрхийг өгч байлаа. Харин одоо тэдний зорилго биелж, Бурнс албан ёсоор “Шаркс”-тай нэгдэж 2016-2017 оны улирлыг дуустал тус багийн өмсгөлтэйгээр талбайд гарна. Өнгөрсөн улиралд 17 гоолыг оруулсан нь цэнхэр шугамыг манадаг хамгаалагчдыг тэргүүлэх амжилтуудын нэг болжээ. Мөн 29 оновчтой дамжуулалтыг багийн нөхдөдөө гаргаж өгсөн байна. Гэвч сүүлийн гурван жилд плей-оффын тоглолтод оролцоогүй Бурнс 18 настай байхдаа “Уайлд” багт драфтлагдан орж ирсэн байжээ. Мөн “Шаркс” ахмад хамгаалагч бүх одод Дан Бойлэтэй гэрээгээ сунгасан байна. Энэ нь дараагийн улиралд “Шаркс”-ын цэнхэр шугамыг давахад амаргүй болсныг батлан харуулж байгаа явдал юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж