Хятадад дахин хуурамч дэлгүүр илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Хятадад дахин хуурамч дэлгүүр илрүүлжээ

Хятадын зүүн өмнөд Куньмин хотод Шведын IKEA компанийн тавилгын дэлгүүрийг хуулбарлан хийсэн байсан нь илэрчээ гэж Reuters мэдээлсэн байв.

Дэлгүүр 11 Furniture нь 10 мянган кв/м талбайтай дөрвөн давхар байшинд байсан ба түүний дизаинд IKEA-гийн цэнхэр шар өнгийг хослуулсан байснаас гадна үйлчлүүлэгч нарт өгдөг жижиг харандаануудыг нь хүртэл тарааж байсан гэнэ Дэлгүүрийн дотор талыг бэлэн тасалгаа маягаар бас л шведийн шиг хийсэн ба зоогийн газрыг нь хүртэл хуулбарласан байлаа.

Гэхдээ зоогийн газарт нь уламжлалт хятад хоолтой байсан гэнэ. IKEA компани 1943 онд байгшуулагдсан бөгөөд дэлхийн тавилгын томоохон худалдагч нь юм. Компани нь дэлхийн орнуудад 270 дэлгүүртэй. Хятадад IKEA-гийн дэлгүүр нь Гонконг, Шэньаньд байдаг гэнэ. 2010 онд уг компанийн ашиг нь 23,5 тэрбум евро хүрсэн байна.

Өмнө нь Apple компанийн Apple Store дэлгүүрийг хуулбарласан цахим бүтээгдэхүүний дэлгүүрийн сүлжээ ажиллаж байсан гэнэ. Долдугаар сарын сүүлчээр тийм таван дэлгүүрийн хоёрыг хаасан байна. Харин тэнд  Apple-ийн жинхэнэ бүтээгдэхүүн зарагдаж байжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж