Америкчууд хоёр намын маргаанд дургүйцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Америкчууд хоёр намын маргаанд дургүйцэж байна

Даваа гаригт Pew гэх Нийгмийн судалгааны агентлаг олон нийтийн санал асуулгын дүнг нийтлэв. Сүүлийн үед Вашингтонд болж байгаа хэрэг явдлыг америкчууд бүрэн хэмжээний замбараагүй байдал гэж үзэв. Асуулгад оролцогсдын ихэнх хоёр намын үйл ажиллагааг үнэлэхдээ “утгагүй”,”дургүй хүрмээр”, “тэнэг” гэсэн үгийг хэрэглэжээ.

Эрх баригчдын үйл ажиллагааг бүгд найрамдахчуудын 75 хувь, ардчилагчдын 72 хувь, бие даасан сонгогчдын 72 хувь тус бүр сөргөөр үнэлэв. Санал асуулгад оролцогсдын дөнгөж 18 хувь нь ерөнхийлөгч Обамагийн талаарх бодлоо сайн тал руу өөрчилсөн байна. Түүнд дургүйсэн хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэж 38 хувьд хүрчээ. Төлөөлөгчдийн танхмын спикер Бейнерийг 11 хувь үнэлсэн бол 34 хувь нь өмнөхөөсөө муугаар хандах болжээ.

Удаан үргэлжилсэн маргаан аль аль талд нь сайн зүйл авчирсангүй. Үүнийг Цагаан ордны төлөөлөгч ч тэмдэглэв.

    Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж