“Орон сууц 4000-2” үзэсгэлэн зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

“Орон сууц 4000-2” үзэсгэлэн зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газрын Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах “4000 орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд “ОРОН СУУЦ 4000-2” үзэсгэлэнг энэ сарын 16-19-ний өдрүүдэд “Чандмань экспо” төвд зохион байгуулахаар болжээ. Энэхүү үзэсгэлэн нь хөтөлбөрт хамрагдаж байгаа төрийн албан хаагч, иргэд  орон сууцаа сонгох мэдээллийг нэг дороос  авах боломжийг бүрдүүлэх, барилгын компаниудын орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.
Үзэсгэлэнг Орон сууцны санхүүжилтийн корпораци, Монголын барилгын үндэсний ассоциаци хамтран зохион байгуулах бөгөөд  оролцогч байгууллага аж ахуйн нэгжийг  Орон сууцны санхүүжилтийн корпорацийн 411 тоотод энэ сарын 15-ныг хүртэл бүртгүүлэх боломжтойг сануулъя.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж